Кёрлингчид Монголын багийн салхийг хагаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-04 12:24:16

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Харбин хотноо гурван өдрийн дараа нээлтээ хийх Азийн өвлийн IX наадмын Хоккей, Кёрлингийн урьдчилсан шатны тэмцээнүүд эхэллээ.


Манай улс уг наадамд анх удаа Кёрлингийн тамирчдаа холимог хосын төрөлд илгээсэн. Бүрэлдэхүүнд залуу тамирчин Б.Баяр, Г.Энхзаяа нар багтсан бөгөөд хэдхэн хормын өмнө эхний тоглолтоо хийв. Тэд хэсгийн эхний тоглолтоо Кувейтын хүчирхэг багтаж хийж, 6:5-аар ялагдсан байна. Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо Японы шигшээтэй 14:00 цагаас хийнэ.


Манай залуус Япон, Кувейт улс болон Хонконг, Хятадын Тайваньтай нэг хэсэгт багтсан. Монгол Улсад кёрлингийн спорт холбоо 2011 онд байгуулагдсан бол 2022 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж, “Б” зэрэглэлийн өсвөрийн ДАШТ-д өрсөлдөж байсан бол насанд хүрэгчдийн төрөлд олон улсын анхны том тэмцээн нь Азийн өвлийн наадам болж байна.


Ташрамд дурдахад, Азийн өвлийн наадамд оролцох гүйлтийн цана, тэшүүр, биатлоны тамирчид өнөөдөр Харбины зүг хүлгийн жолоо заллаа. 









Холбоотой мэдээ