ӨНӨӨДӨР: Хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах болсон талаар мэдээлэл өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.Өнөөдөр болох үйл
явдлын тойм:
8:30 цагт: Засгийн газрын хуралдаан болно.
10:00 цагт: Монголын
жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг "ТОП-6" жин жингийн шилдэг
зургаан тамирчны цуврал халз барилдаан "UG Arena"-д эхэлнэ.
11:00-13:00 цагт: Элчин сайдын индэр хүндэтгэлийн лекц ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болно.
11:00-13:00 цагт: Улсын дээд шүүхээс хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах болсонтой холбоотой мэдээлэл өгнө.
19:00 цагт: "ХХI зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлаг дахь хөрөг
зураг" үзэсгэлэнг МУЭ-ийн арт галерейд нээнэ. Үзэсгэлэн 2 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн
шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл Чингис хаан Үндэсний
музейд үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын
их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах
хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт
хүлээн авч байна.
-Соёл
урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн
бүртгэлийг энэ сарын
3-7-нд хүлээн авна.
-“Амар
байна уу” үзэсгэлэн худалдаа “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны
төвд энэ сарын
27-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
-Завхан аймгийн 2025 оны өсвөр үеийн аймгийн аварга
шалгаруулах тэмцээн энэ сарын 1-нээс 16 төрлөөр Улиастайд эхэллээ. Эдгээр
тэмцээн зургаадугаар сарын 1-нийг хүртэл хуваарийн дагуу үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон
улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.