ДОРНОГОВЬ: Тэмээн сүргийн тоо 115 мянга хүрч байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн тэмээн сүргийн тоо толгой 1955 онд 115 мянгад хүрч, өсөлт хамгийн дээд хэмжээнд хүрч байжээ.
Харин аймаг байгуулагдсан 1931 онд 87.2 мянган толгой тэмээ тоолуулж байсан бол энэ тоо 2000 онд хамгийн доод үзүүлэлтэд хүрч 29.8 мянган тэмээ тоолуулж байв. Зах зээл эхэлсэн үед тэмээн сүргийг өсгөж үржүүлэх, тэмээнээс гарах ашиг шим, түүхий эдийг борлуулах боломж үгүй болж, тэмээний тоо толгой огцом буурсан байна.
Өнгөрсөн оны жилийн эцсийн мал
тооллогын дүнгээр
Дорноговь аймаг 58119 тэмээ
тоолуулсан нь
өмнөх үеийнхээс 3500 орчмоор нэмэгдсэн юм. Тэмээн сүргийн тоо толгой
нэмэгдэхэд орон нутгаас болон хувийн хэвшлийн байгууллагын ботго бүрд олгосон мөнгөн урамшуулал нэмэр болжээ.