Харбин-2025: Анхны алтан медалийг Өмнөд Солонгосын тамирчид хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-02-08 11:46:20

ХАРБИН, 2025 оны хоёрдугаар сарын 8 /Xinhua/. Өнөө өглөө Харбины Азийн өвлийн наадмын гүйлтийн тэшүүрийн 2000 м-ийн холимог буухиа уралдаанд Өмнөд Солонгосын баг алтан медаль хүртлээ.


Өмнөд Солонгосын Ким Гил Ли, Чой Мин Жон, Пак Жи Вон, Ким Тэ Сун нарын дөрвөл хоёр минут 41.534 секундийн амжилтаар нэгдүгээр байр эзэлсэн байна.



Харин Казахстаны баг тамирчид 2:42.258 секундээр мөнгөн медалийн болзол хангасан бол япончууд хүрэл медаль хүртжээ.



Хятадын тэшүүрчид тэмцээнийг хошуучилж байсан боловч Лин Сяожүн замаас гарснаар дөрөвдүгээр байрт орсон байна. 



Холбоотой мэдээ