ӨНӨӨДӨР: Аялал жуулчлалын долоо хоногийг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-10 06:31:21

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


“Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын долоо хоногийг эхлүүлнэ. Утас: 88038882


9:00 цагт: Аялал жуулчлалын үндэсний чуулган Улаанбаатар зочид буудлын Их танхимд болно. 


9:15-12:30 цагт: “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал Гадаад хэргийн яамны “Номин” танхимд болно. 


11:00 цагт: ОХУ-ын ЭСЯ-наас Зөвлөлтийн нэрт эмч Павел Николаевич Шастины мэндэлсэн өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэгт байрлах түүний дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 99749024 (ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе Татьяна)


11:40 цагт: Монголын Морин спорт, уяачдын холбоо цаг үеийн нөхцөл байдлын талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 


12:00 цагт: ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэвлэлийн хурал хийнэ. Байршил: ЦХИХХЯ /Төв шуудан, талбай руу харсан хаалгаар орно/. Утас: 94999598 Уранцэцэг


-Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт-тэмцээн эхэлнэ.


Хилийн чанадад:

-БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадамд Монгол Улсын 35 тамирчин спортын 7 төрөлд оролцож байна. 
Холбоотой мэдээ