ЗАВХАН: Ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН![](/files/67a97786334ab.jpeg)
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 7-12 метр, түр зуур секундэд 13-15 метр хүрч цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдах тул хол ойрын замд
гарахгүй байхыг анхааруулж байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр өдөр ихэнх нутгаар цас орж, салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 13-15 метр хүрч цасан шуурга шуурна.
Бүх нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа тул аюулгүй байдлаа хангаж, малаа ойрын бэлчээрт хариулах. Отроор яваа малчид ялангуяа бага насны хүүхдийг
хараа хяналттай байлгах. Хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.
Завхан аймгийн нийт нутгаар хур тунадас 11-нд зарим газраар, 10-нд хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун, баруун хойноос секундэд 5-10 метр, 10, 11-нд зарим газраар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө -38-43 градус, өдөртөө -26-31 градус хүйтэн байна.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -33-38 градус, өдөртөө -20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна гэж Завхан аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.