Дөрвөн үндэстний тэмцээний эхний тоглолтод канадчууд хожлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ![](/files/67adb24d9d9b8.jpeg)
ОТТАВА, 2025 оны хоёрдугаар сарын 13. /ТАСС/. Канадын Монреал хотноо болж буй Дөрвөн үндэстний тэмцээний эхний тоглолтод Канадын хоккейчид Шведийн шигшээ багийг нэмэлт цагт 4:3 харьцаагаар хожлоо.
Талбайн эзэн багаас Натан Маккиннон (1 дэх минут), Брэд Маршанд (14), Марк Стоун (38), Митч Марнер (67) нар, шведүүдээс Юнас Бродин (30), Адриан Кемпе (42), Юэль Эрикссон Эк (49) нар гоол оруулжээ. Дараагийн удаад Монреал хотод 16-ны өдөр канадчууд АНУ-ын шигшээтэй, 15-ны өдөр шведүүд Финландын багтай тус тус тоглоно.
Канад, Швед, Финланд, АНУ-ын
шигшээ багууд оролцож буй Дөрвөн
үндэстний тэмцээн Монреал, Бостон хотуудад
тойргийн системээр явагдах бөгөөд
багууд хоорондоо тус бүр нэг
удаа тоглоно. Ингээд эхний хоёр байр эзэлсэн багууд 21-ний өдөр финалын тоглолт
хийх юм.
Уламжлал ёсоор хоёрдугаар сарын
эхээр болдог Оддын тэмцээний оронд Хойд Америкийн Үндэсний хоккейн лигээс
Дөрвөн үндэстний тэмцээнийг зохион байгуулж байгаа ажээ. Энэ нь 2026 онд Италид болох өвлийн
Олимпын наадамд оролцох тус лигийн тоглогчдын хувьд томоохон бэлтгэл сургуулилалт
болно гэж үзэж байна.
Хамгийн сүүлд NHL-ийн хоккейчид
2014 оны Сочигийн Олимпод оролцож байв. Энэ удаагийн тэмцээнийг зохион
байгуулагчид Оросын хоккейчдыг урихгүй гэж шийдвэрлэжээ.