Харбин-2025: Өмнөд Солонгосын бүсгүйчүүд кёрлингийн тэмцээнд аваргалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-02-14 17:15:52

ХАРБИН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /Yonhap/. Азийн өвлийн наадмын эмэгтэйчүүдийн кёрлингийн тэмцээнд Өмнөд Солонгосын баг талбайн эзэн Хятадын тамирчдыг илүүрхсэнээр алтан медаль хүртлээ.


Гим Юн Жигээр ахлуулсан Өмнөд Солонгосын баг Харбин хотын Харбин Пинфан дүүргийн кёрлингийн хүрээлэнд Хятадын багийг 7:2 харьцаагаар буулган авснаар нэг ч хожигдолгүйгээр тэмцээнээ өндөрлүүлжээ. Ийнхүү эмэгтэйчүүдийн кёрлингийн төрөлд 2007 оноос хойших анхны алтан медалийг эх орондоо авчирсан байна.


Тэд тойргийн найман тоглолтод бүгдэд нь хожиж, хагас шигшээд Казахстаны багийг 10:2 харьцаагаар илүүрхжээ. Өмнө нь эрэгтэйчүүдийн болон холимог төрөлд мөнгөн медаль хүртсэн өмнөд солонгосчууд Харбины кёрлингийн тэмцээн уралдаанаас нийт гурван медаль хүртсэн байна.


Өмнөд Солонгосын баг тамирчид энэ удаагийн Азийн өвлийн наадмаас нийт 16 алтан медаль хүртсэнээр 2017 онд Японы Саппоро хотод болсон наадмаас түүхэндээ хамгийн олон медаль хүртсэн амжилтаа давтлаа.

Холбоотой мэдээ