ОРХОН: Монголын хүүхдийн өвлийн спортын наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам Орхон аймагт гүйлтийн цанын төрлөөр эхэллээ.
Гүйлтийн цанын төрөлд 12 аймаг, 3 дүүргийн 144 тамирчин оролцож байна. Тэмцээн охид, хөвгүүдийн 11-12, 13-14, 15-16, 17-18 гэсэн 4 насны ангилалд шилдгүүдийг тодруулах юм.
Өнөөдөр тэмцээн 17-18 насны хөвгүүдийн тэших техникээр уралдах 15 км-ийн зайн гараагаар эхэлсэн.
Орхон аймгийн “Сархиа” цанын баазад хүүхдийн спортын VIII наадмын гүйлтийн цана, уулын цана, снөүбордын төрлүүд 3 өдрийн турш үргэлжилнэ. Маргааш 13:00 цагт наадмын албан ёсны нээлт болно.
Холбоотой мэдээ

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
9 цаг

СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо
9 цаг

СЭЛЭНГЭ: БНСУ-тай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана
10 цаг