Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн
баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10
метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр
-18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13-18 градус, Эхийн
голын Баянбүрд орчмоор +3-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн
бүс нутгаар -3-8 градус, бусад нутгаар -9-14 градус хүйтэн байна.
Алтай, Хэнтийн
уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай ажээ.