ХОВД: Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-19 20:08:05

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан “Хоггүй Ховд” уриан дор бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ. 

 

Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил болон ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам талбайн хог хаягдлыг 2025 оны 2 дугаар сарын 20, 21-ний өдөр бүрэн цэвэрлэж, хамтран ажиллахыг Жаргалант сумын ЗДТГ-аас уриаллаа.

Жаргалант сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагч, 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд зохион байгуулалтад орж, нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, гэр хороолол, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээнд оролцож, хяналт тавьж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх юм. 

Холбоотой мэдээ