ХОВД: Зориулалтын бус газарт худалдаа эрхлэхийг хязгаарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн төв захын гадна талбайд, зориулалтын бус газарт хүнс, бусад бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тохиолдол нэмэгдсэн.
Иймд Жаргалант сумын Засаг дарга захирамж гаргаж, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Баруун бүсийн төв зах орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд, зориулалтын бус газарт зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхлэхийг хязгаарласан юм.
Энэ хүрээнд ажлын баг томилж, төв захын гадна талбайд, зориулалтын бус газарт худалдаа үйлчилгээ явуулж буй иргэдийг “Хан-Орд” захын хашаа руу нүүлгэн шилжүүлж байна.