УВС: Цэргүүдэд ардын уламжлалт тоглоом тоглох аргыг заалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Бүх нийтийн соёлын боловсролын
хүрээнд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Э.Нарангарав, Насан туршийн
суралцахуйн төвийн багш Г.Жавхлан нар Хилийн цэргийн 0245-р ангийн хугацаат
цэргийн албан хаагчдад мэдээлэл хийсэн байна.
Энэ үеэр тэд “Мэндлэх, хүндлэх ёс”, “Иргэдэд соёлын өвийн
боловсрол олгох нь” сэдвээр цэргүүдэд сургалт хийснээс гадна ардын уламжлалт
тоглоом наадгай болох хорол, алаг мэлхий өрөх, тэмээ цохих, мянгадах, уран
бэрийн гогцоо зэрэг тоглоом тоглох аргачлалыг заажээ.
“Монголчуудын тоглоом наадгай нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан, тоглох аргын хувьд төгс боловсорсон, оюуны чухал соёлын өв юм. Иймээс цэргийн алба хааж буй залуучууддаа хэрхэн тоглох талаар зааж өглөө. Бүх нийтийн соёлын боловсролыг түгээхэд бидэнтэй хамтран ажилласан Хилийн цэргийн 0245-р ангийн хамт олондоо баярлалаа” хэмээн аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Э.Нарангарав ярилаа.