СЭЛЭНГЭ: "Ачит буурагчин" ХХК-ийнхан хөрс хамгаалах шинэ технологи нэвтрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 27 /МОНЦАМЭ/.
Өнгөрсөн оны ажил үйлсээрээ манлайлсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Ачит буурагчин" ХХК-ийн хамт
олон “Улсын аварга тариаланч хамт олон” гэсэн эрхэм шагналын эзэд боллоо.
16 дахь жилдээ үйл ажиллагаагаа
явуулж байгаа “Ачит буурагчин” ХХК анх 2008 онд улаанбуудай тариалах
чиглэлээр 545 га эргэлтийн талбайтай байгуулжээ.
Өнөөдөр Ерөө, Жавхлант суманд
нийт 754.5 га эргэлтийн талбайтай,
үндсэн болон туслах 8 ажилтантайгаар улаанбуудайгаа тасралтгүй тариалж байна.
Тус хамт олон төрөөс баримталж
буй бодлого, чиглэлийг чанд баримтлан хөдөө аж ахуйн зохистой дадлын хүрээнд мэргэжлийн агрономич талбайн түүх
хөтөлж, тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн системд бүртгүүлэн ургамлын гарал үүсэл,
талбайн түүх хөтлөлтийг цахимаар хийж гүйцэтгэдэг болжээ.
Мөн газар тариаланг эрчимжсэн
аргаар эрхлэх зорилго тавин буудайг
ургалтын үед өсөлтийг нь идэвхжүүлэх, стрессээс хамгаалах зэрэг ажлыг хийж, стандартын шаардлага хангасан үрийг дотооддоо бэлддэг болсон байна.
Түүнчлэн хөрсөө хамгаалах шинэ технологийг нэвтрүүлж, сүрлийг
талбайд нь хэрчин цацах зэрэг ажлыг тогтмол хийж хэвшжээ.
Тус компани 2024 онд 500 га
талбайгаас 1603 тн улаанбуудай хураан авсан
байна.