Суваг, шуудуунд хаалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сум өвөлжилтийн бэлтгэл хангах ажлынхаа хүрээнд олон ажлыг амжуулж байна.
Тухайлбал, хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаан уулаас Улаан толгой хүртэлх үерийн далангийн 5 суваг, шуудуунд хаалт хийсэн байна. Энэ ажлыг Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын хамт олон хийж гүйцэтгэжээ.
Энэ зун Улаангомд хоёр удаа үер болж, энэ үеэр Улаангомын зарим хороолол усанд автсан юм. Мөн хаврын цагт шар усны үерт Чандманий айл өрхүүд байнга өртөх болсон. Иймээс Улаан уулаас Улаан толгой хүртэлх үерийн далангийн суваг шуудуунд хаалт хийж байгаа ажээ.
Увс аймаг Б.Батхүү