БАЯН-ӨЛГИЙ: Урианхай бий биелгээний шавь сургалтыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн музейн дэргэд “Урианхай бий биелгээний шавь сургалт”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
ЮНЕСКО-гийн
Соёлын биет бус өвийн сангийн дэмжлэгтэйгээр 2024 оноос хэрэгжиж байгаа “Монгол
бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, тогтворжуулах нь” төслийн хүрээнд аймгийн музейн
дэргэд “Урианхай бий биелгээний шавь сургалт”-ыг 2 дахь жилдээ явуулж байна.
Энэ жилийн сургалтыг “Музейн нээлттэй өдрүүд”-ийг тохиолдуулан 14 хүүхэд, 1 багшийн оролцоотойгоор музейн боловсролын танхимд явуулж эхэллээ.
Өнгөрсөн жил уг төслийн хүрээнд зохион байгуулсан Урианхай бий биелгээний шавь сургалтад 20-иод хүүхэд хамрагдаж байжээ.