А.Карповын нэрэмжит тэмцээнийг ФИДЕ-гийн цувралд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-03-13 11:10:11

МОСКВА, 2025 оны гуравдугаар сарын 13 /ТАСС/. Дэлхийн 12 дахь аварга Анатолий Карповын нэрэмжит тэмцээнийг FIDE Circuit цуврал тэмцээний хуваарьт оруулахаар Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ шийдвэрлэжээ.  Энэ тухай Оросын шатрын холбооны гүйцэтгэх захирал Александр Ткачев мэдэгдсэн байна.


“А.Карпов дэлхий аварга болсны 50 жилийн ойг ФИДЕ ийнхүү тэмдэглэсэн нь тун таатай санагдаж байна” гэж тэрбээр хэллээ.


Дээрх шийдвэр гарснаар А.Карповын нэрэмжит 22 дахь удаагийн олон улсын тэмцээн энэ оны 7 дугаар сарын 14-26-нд ОХУ-ын Ханты-Мансийск хотод болох юм.  


FIDE Circuit-2025 цуврал тэмцээнүүдэд оролцсоноор шатарчид өөрийн үзүүлсэн амжилт ба тэмцээний чансаанаас хамааран оноо цуглуулдаг. Ингээд оны эцсийн дүнгээр хамгийн олон оноо авсан тоглогч дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг шалгаруулах 2026 оны тэмцээнд оролцох цорын ганц эрхийг авах юм. Өнгөрсөн 2024 оны дүнгээр Америкийн шатарчин Фабиано Каруана уг эрхийг авад байгаа билээ. 

Холбоотой мэдээ