Аравдугаар сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-27 08:47:57

09.00 цагт Улаанбаатар зочид буудалд ХНХЯ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, МУИС хамтран "Бодлогын нөлөөллийн үнэлгээ ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогууд" сэдэвт хурал зохион байгуулна.

09.00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газарт тус байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.30 цагт ГХЯ-нд “Гадаад худалдаа-Тулгамдсан асуудал-Шийдэл” сэдэвт зөвлөгөөн болно.

10.00 цагт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт хүүхэд, гэр бүлд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг, мэдээ мэдээлэл түгээдэг хорооны хэсгийн ахлагч нарт хүүхэд гэр бүлтэй ажиллах арга зүйн сургалт зохион байгуулна.

10.00 цагт МҮХАҮТ-д “Бат Зүү” компанийн 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц хаан хээтэй хүннү загварын дээлийг олон нийтэд танилцуулна.

10.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” -т зориулсан өдөрлөг болно.

11.00 цагт ЗТХЯ-нд галт тэрэг, орон нутгийн автобус, орон нутгийн онгоцны тасалбар түгээх ТҮЦ машин танилцуулна.

11.00 цагт "Монгени" цогцолбор сургуульд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Их нүүдэл" шатрын тэмцээний хаалт, шагнал гардуулах ёслол  болно.

11.00 цагт Буянт-ухаа дахь гал түймэр унтраах, аврах ангид Онцгой байдлын алба хаагчдын 72 айлын орон сууцны барилгын тууз хайчлах ёслол  болно.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд ОХУ-ын уран сайхны ба баримтат киноны 6 дугаар наадам болох талаар ОХУ-ын ЭСЯ-наас мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Яаралтай тусламжийн төвд автомашин хүлээлгэн өгнө.

13.00 цагт "Central Tower"-т Монголын Америкт төгсөгчдийн холбооны "Бидний тэгш хүртээмжтэй хот" төслийн хаалтын арга хэмжээ болно.

14.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд "Мөнх тэнгэрийн бичиг" уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” уриан дор зохион байгуулж байгаа “Нэг санаачлага-Нэг ажил”  үндэсний аяны туг гардуулах ёслол болно.

15.00 цагт "Танан" төвд доктор, профессор Я.Мягмарсүрэн "Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох селекци, үр тарианы шинэ сортууд" сэдэвт лекц уншина.

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.30 цагт Шадар сайдын өрөөнд 2017-2019 онд Стандартчилал хэмжилзүйн салбарт 600 мянган еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх талаарх уулзалт болно.

 “Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ар гэрийнхэн, хохирогчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Улсын ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх талаар геологич Б.Батсайхан мэдээлэл хийнэ.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ