Дэлхийн худалдааны хэмжээ түүхэн дээд түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-03-17 14:20:46

ЖЕНЕВ, 2025 оны гуравдугаар сарын 17 /CGTN/. Дэлхийн худалдааны хэмжээ өнгөрсөн онд анх удаа 33 их наяд ам.долларт хүрсэн тухай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тайланд дурджээ.


2023 оныхтой харьцуулахад эл үзүүлэлт 3.7 хувиар өссөн бол 2024 оны сүүлийн хагаст өсөлтийн хурдац саарсан байна. Дэлхийн худалдааны хэмжээ ийнхүү өсөхөд үйлчилгээний салбарын үзүүлэлт нөлөөлжээ. Үйлчилгээний салбар өнгөрсөн онд 9 хувиар өссөн нь нийт үзүүлэлтийн 60 орчим хувийг бүрдүүлсэн байна. 


Тайланд дурдсанаар, хөгжиж буй эдийн засагтай орнуудын гадаад худалдаа өнгөрсөн онд 4 хувиар өссөн бол, хөгжингүй орнуудынх өмнөх түвшинд хадгалагдаж, дөрөвдүгээр улиралд 2 хувиар буурсан байна. Шинжээчид энэ онд инфляц саарна гэж таамаглаж байгаа бөгөөд гео-эдийн засгийн хурцадмал байдал, зарим орны протекционист бодлого, мөн худалдааны маргаанууд дэлхийн худалдаанд эрсдэл учруулж болзошгүй байгааг тайланд дурджээ.

Холбоотой мэдээ