УВС: Нийт 67696 төл бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 1300328 хээлтэгч төллөхөөс энэ
сарын 20-ны
байдлаар 5.8 хувь буюу 74884 хээлтэгч мал төллөөд байна.
Үүнээс
ингэ 264, гүү 518, үнээ 1053, хонь 26086, ямаа 46963 төллөж, гарсан
төлийн 90.4 хувь бойжиж байна.
Бойжиж буй
төлийн 264 нь ботго, 518 нь
унага, 1043 нь тугал, 24377 нь хурга, 41494 нь ишиг бөгөөд одоогоор
67696 толгой төл мал бойжиж байна.
2025 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар оны
эхний 2,935,537 мянган малаас нийт малын 0.18 хувь нь буюу 5309 мал хорогджээ. Үүнийг төрлөөр авч үзвэл тэмээ 8, адуу 390, үхэр 316,
хонь 1981, ямаа 2614 толгой хорогдсон байна.