БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албан хаагчид казах үндэстний хувцсаа сурталчиллаа
ФОТО МЭДЭЭ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын албан хаагчид Сар шинийн баяраар монгол дээл, хувцсаар гангарч 7 хоног албандаа өмссөн бол энэ удаа казах үндэстний дээл хувцсаараа гоёж, өв соёлоо сурталчлах долоо хоногийн аян зохион байгууллаа.
Казах үндэстний хувцсаар гангарах аянд аймгийн болон бүх сумын ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, бусад
бүх төрийн байгууллагын албан хаагчид хамрагдаж, ахмадууддаа хүндэтгэл илэрхийлж,
залуу үедээ өв уламжлалыг таниулан сурталчлах ажлууд зохион
байгуулж байгаа юм.
Сонирхуулахад, Баян-Өлгий аймаг 120-иод мянган
хүн амтай. Хүн амын дийлэнх хэсгийг казахууд бүрдүүлж, урианхай, дөрвөд, тува үндэстэн оршин суудаг. Тус аймгийн хэмжээнд 8000 гаруй төрийн албан хаагч
ажиллаж байна.
Казах үндэстний
дээл, хувцасны загвар зохиомж жил ирэх тусам шинэчлэгдэж, уламжлалт болон орчин
үеийн хэв маягийг тусгасан олон төрлийн дизайнаар урладаг болсон нь онцлог юм.



























