Аймгийн арслан Г.Төрмөнх бөхийн өргөөнд анх удаа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-24 10:48:03

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан хоёр дахь жилдээ боллоо.


Тус барилдаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Төрмөнх түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх, заан С.Оргилбаатар үзүүрлэв. Г.Төрмөнх бөхийн өргөөнд анх удаа түрүүлж байна. Тэрбээр 2023 онд үзүүрлэж, 2022 онд гурав, 2024 онд нэг удаа дунд шөвөгт шалгарч байлаа. Түүнчлэн 2022 оны улсын наадмаар хоёр, 2023 онд гурав, өнгөрсөн жил дөрөв давж байсан бөгөөд 2015 онд аймгийн арслан цол хүртжээ. Тэгвэл аймгийн заан С.Оргилбаатарын хувьд бөхийн өргөөнд анх удаа үзүүрлэсэн нь энэ.


Шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, аймгийн арслан Е.Көптилек, Увс аймгийн Малчин сумын харьяат, “Хилчин” спорт хороо, заан Т.Батсүрэн нар шалгарлаа. Харин наймд аймгийн хурц арслан Ч.Энхмөнх, аймгийн арслан Л.Даваажамц, О.Баярбаасан, заан Б.Баянсүх нар үлдэв.

Холбоотой мэдээ