Ёс зүйгүй үйлдэл хийсэн “Реал”-ын хөлбөмбөгчдийг шалгаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ, 2025 оны гуравдугаар сарын 28 /ТАСС/. Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн тоглолт дууссаны дараа зохисгүй үйлдэл хөдөлгөөн хийсэн Испанийн “Реал Мадрид” багийн дөрвөн хөлбөмбөгчнийг шалгаж эхэлсэн тухай УЕФА-гийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Уг хэрэг явдал гуравдугаар сарын
12-ны өдөр “Реал Мадрид”, “Атлетико” багуудын тоглолтын дараа болсон байна. “Реал”-ын
Антонио Рюдигер, Килиан Мбаппе, Даниэль Себальос, Винисиус Жуниор нар
ялалтаа тэмдэглэж баярлах үедээ “Атлетико”-гийн хөгжөөн дэмжигчдийн өмнүүр явж, ёс зүйгүй
үйлдлүүд хийжээ. Тухайлбал, Мбаппе гараараа салтаагаа барьж байсан бол Рюдигер
эрхий хуруугаараа хоолойгоо хэрчиж буй мэт хөдөлгөөн хийж, харин Винисиус эсрэг багийн хөгжөөн дэмжигчдийг
ёс бус үгээр өдөж байв.
Үүнтэй холбогдуулан “Атлетико”
багийн удирдлага УЕФА-д гомдол гаргасан байна.
Ташрамд дурдахад, Евро-2024 тэмцээний
үеэр гараараа салтаагаа барих
хөдөлгөөн хийсэн “Реал”-ын тоглогч Жуд Беллингемийг
30 мянган еврогоор торгож, нэг тоглолтод оролцох эрхийг нь хасаж байв.
Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр шөвгийн
наймд шалгарсан “Реал” баг 4 дүгээр сарын 8-нд Лондон хотноо Английн “Арсенал”
багтай тоглоно.