СҮХБААТАР: Энэ хавар 700 мянга гаруй төл авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 700 гаруй мянган төл авна. Одоогоор мал төллөлт 20 орчим хувьтай үргэлжилж байна.
Өнгөрсөн өвөл нийт нутгаар цас багатай, дулаан байсан учир мал жилбэ сайтай онд орсон учир мал төллөлт хэвийн, гарсан төлийн бойжилт сайн байна гэж аймгийн ХААГ-аас мэдээллээ.
Сүхбаатар аймаг жилдээ нэг сая гаруй
төл авдаг ч өнгөрсөн өвөл, хаврын зуднаар нийт мал сүргийн 50 хувь нь хорогдсонтой холбоотойгоор төллөх малын тоо эрс цөөрчээ.