УВС: Нийт нутгаар шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн нийт нутгаар салхины хурд дунджаар 6-14 м/с шороон шуургатай байна.
Энэ сарын 17-19-нд нутгийн
зүүн болон өмнөд хэсгээр хур тунадас орно. Өнөөдөр Улаангомд өдөртөө 16 градус
дулаан, шөнөдөө 0 градус хүйтэн байна.
Увс нуур, Тэс голын хөндийгөөр 0-5 градусын хүйтэн,
уулархаг нутгаар өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад нутгаар 10-15 градусын
дулаан байна. Өнөө шөнөдөө нийт нутгаар 0-5 градусын хүйтэн хононо” хэмээн
аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч М.Мөнх-Эрдэнэ
мэдээллээ.