Зарим иргэн баталгаажуулалтаа хийхийг санууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-16 12:37:38

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл хүлээн авахдаа E-Mongolia системийн Хуримтлалын данс, Хандив гэсэн сонголт хийсэн иргэд баталгаажуулалтаа хийнэ. 


Баталгаажуулалтыг өнөөдөр 23:59 цаг хүртэл хийх боломжтойг ЦХИХХЯ мэдээлжээ. Тус баталгаажуулалтын хүсэлт нь зөвхөн хуримтлалын сан, хандив гэж сонгосон иргэдэд хамаарах бөгөөд “Тийм, итгэлтэй байна гэж сонговол таны өмнө өгсөн санал хэвээр үлдэж, харин “Үгүй, өөрчилмөөр байна гэж сонговол ногдол ашгийн мөнгийг бэлнээр авах эсвэл таны хувийн харилцах данс руу шилжүүлнэ. 



Холбоотой мэдээ