ДОРНОГОВЬ: “Хавдрын эсрэг үндэсний аян-2025” үзлэг, оношилгоог зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-16 14:53:58

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, дараагийн шатны эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зорилгоор ХСҮТ, "Хаан банк сан болон МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян-2025” үзлэг, оношилгоог Дорноговь аймагт 2011 оноос хойш тав дахь удаагаа зохион байгуулж байна.


Үзлэг, оношилгоог энэ оны 4 дүгээр сарын 14-нөөс эхэлсэн бөгөөд элэг цөс, нойр булчирхай, эхо, эмэгтэйчүүд,  хөнгөвчлөх эмчилгээ, толгой хүзүү, хөх, ерөнхий мэс заслын төрлөөр үзлэг оношилгоо хийж байгаа юм.


Хоёр дахь өдрийн үзлэгээр 369 иргэнийг хамруулж, хортой хавдрын зургаан тохиолдол, хавдрын сэжигтэй есөн тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эмчилгээг зөвлөх, хавдрын эрт илрүүлэг, зөвлөгөө, шинжилгээ, мэдээллээр хангах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.


Аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан мэдээллээс харахад хүн амын өвчлөлийн тэргүүлэх дөрвөн шалтгааны нэгд хорт хавдар орж байгаа бөгөөд нас баралтын 19.1 хувийг хорт хавдрын өвчлөл эзэлж байна. 

Холбоотой мэдээ