Истанбулын нисэх буудалд гурван зурвасыг зэрэг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-04-18 15:00:36

ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /Kazinform/. Энэ сарын 17-ны өдрөөс Европын хамгийн том агаарын тээврийн зангилаа газруудын нэг болох Истанбулын олон улсын нисэх онгоцны буудалд хөөрөх буух 3 зурвасыг нэгэн зэрэг ашиглаж эхэлжээ.  

Ингэснээр өөр хоорондоо хамааралгүй гурван зурвасаас гурван агаарын хөлөг нэгэн зэрэг хөөрч буух боломжтой болж байна.  


Удирдлагын автомат бүтцүүд дээр суурилсан шинэ систем нь нислэгийн чиглэлүүдийг урьдчилан таамаглаж, зурвасуудыг ашиглах дүрмийг зөрчих эрсдэлийг хамгийн доод түвшинд байлгаж, агаарын хөдөлгөөнийг илүү аюулгүйгээр, тайван байдлаар удирдах боломжийг олгоно.


Гурван зурвасыг ашиглаж эхэлсэн нь Европ тив дэх хамгийн анхны тохиолдол юм. Ингэснээр үйлчилгээний чанарыг дээшлүүлж, нислэгийн саатлыг бууруулж, Истанбулын нисэх буудлыг дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч хабуудын нэг болгож байр суурийг нь бэхжүүлэх юм.


2018 онд ашиглалтад орсон тус нисэх буудлаар өнөөдрийг хүртэл 317,7 сая зорчигч үйлчлүүлсэн нь зорчигч эргэлтийн хэмжээгээр Лондон, Амстердам, Парисын нисэх буудлуудын үзүүлэлтээс давжээ.    

Холбоотой мэдээ