СЭЛЭНГЭ: Маргааш ихэнх сумын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-18 15:27:23

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Маргааш ихэнх сумын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна.

 

Өнөөдрийн 20:00 цагаас маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +2+7 градус дулаан, өдөртөө +15+20 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +4+6 градус, өдөртөө +16+18 градус дулаан байна.

 

4 дүгээр сарын 20-24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 21, 22-нд зарим сумын нутгаар бороо, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

 

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 7-12 метр, 20-нд ихэнх сумаар, 21-24-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

 

19-нд ихэнх нутгаар дулаан байх боловч цаашдаа сэрүүсэж, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус, бусад нутгаар шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна.

Холбоотой мэдээ