ДУНДГОВЬ: Аймгийн музей дэх руни бичээст хүрэл тамга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-18 17:03:12
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музейд хадгалагдаж буй нэгэн сонирхолтой хүрэл эдлэл бол 2,7 х 2,5 см хэмжээтэй эртний түрэгийн хүрлээр хийсэн тамга юм.


Бичээсийг руни үсгээр “кутлуг” хэмээн бичсэн үг хэмээн судлаач доктор, профессор Б.Базылхан тайлбарлажээ.


Музейн тайлбарт бичсэнээр үгийн эхний “кут” гэсэн үг нь аз жаргал, буян хишиг гэсэн утгатай бол хоёрдугаар үе болох “луг” гэдэг нь тэмдэг нэр үүсгэх дагавар бөгөөд уул үг нь бүтнээрээ "аз жаргал, буян хишиг, элбэг дэлбэг" гэсэн утга илэрхийлдэг байна.


Бичээс бүхий энэ хүрэл эдлэл зориулалтын хувьд номын баринтагны үзүүрт уясан чулуун тээг, зоосон дээр болон хад чулуунаа сийлсэн бусад түрэг бичээсийн алинтай ч адилгүй. Хүрэл эдлэлийн хэв байдал нь тамга, тэмдгийн адилаар бичиг, баримтан дээр дарж хэрэглэхэд зориулсан мутрын тэмдэг юм хэмээн эрдэмтэн судлаач Б.Базылхан 1964 онд “ШУА-ийн мэдээ" сэтгүүлд нийтэлж байжээ. 

Холбоотой мэдээ