СҮХБААТАР: Воллейболын ААШТ-д монголын шилдэг тамирчид оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-05-02 16:04:09

Баруун-Урт 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Цайрт минерал компанийн нэрэмжит Сүхбаатар аймгийн насанд хүрэгчдийн 2025 оны воллейболын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн шилдэг тамирчид оролцоно.

 

Тавдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд спорт цогцолборт болох тус тэмцээнд SG HAWKS багийн тамирчин Б.Батсуурь, Улаанбаатар Финикс багийн ахлагч Ж.Баянжаргал, Төв Миг багийн ахлагч М.Цэрэнбаатар, Хилчин Клуб багийн тамирчин Г.Энхнаран, Natur Bucks багийн ахлагч Э.Энх-Амгалан, Уурхайчин багийн тамирчин Б.Нинжболор зэрэг олон улсын хэмжээний мастер тамирчид оролцохоор болжээ.

 

Үүнээс гадна орон нутгийн шилдэг тамирчид оролцсноор энэ удаагийн тэмцээнийг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгох юм. Тийм ч учраас тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулах шаардлагатайн дээр иргэдийг үнэ төлбөртэй үзүүлнэ гэдгийг  зохион байгуулагчид хэлж байна.

 

Холбоотой мэдээ