Тариалан эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Орон нутагт газар тариалан эрхэлж, улаан буудай тариалдаг эмэгтэйчүүдийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ.
АХБ “Улаанбаатар гурил” ХХК-тай 10 сая ам.долларын санхүүжилттэй зээлийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр өнөөдөр гэрээ байгуулав. Төсөл нь улаан буудай нийлүүлэх сүлжээг тогтворжуулж, илүү хүртээмжтэй, эрсдэлд тэсвэртэй хөдөө аж ахуйн салбарыг гурван жилийн хугацаанд хөгжүүлэх зорилготой.
”Улаанбаатар
гурил” ХХК нийлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг бодлогодоо тусгаж, аж ахуй эрхлэгч
эмэгтэйчүүдэд гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн сэргийлэх, хариу арга хэмжээ авах,
гэр бүлээ асрах, цалингүй ажлыг тэгш хуваан хийх талаар мэдлэг олгох юм.
Түүнчлэн АХБ-наас олгосон 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар улаан буудай
тариаланчдад санхүүгийн боловсрол, хүнсний аюулгүй байдал, цаг уурт дасан
зохицсон хөдөө аж ахуйн дадал буюу үржил шимтэй хөрс, ус, хортон шавжийн менежментийн
чиглэлээр сургалт зохион байгуулах аж.
Улсын
хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 16 189 тариалан эрхлэгч байна.