БУЛГАН: “Гэр бүлийн өдөрлөг”-өөр шилдэг 6 гэр бүлийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Булган сумын Засаг даргын Тамгын газар Булган сумын Соёлын ордонтой хамтран 5 дугаар сарын 14-ний өдөр “Гэр бүлийн өдөрлөг”, залуу гэр бүлүүдэд “Аз жаргалтай гэр бүл” сургалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр “Миний гэр-
аюулгүй орчин” гар зургийн уралдаанд оролцож шагналт байр эзэлсэн хүүхдүүдийг
урамшууллаа.
Энэ жилийн гэр бүлийн өдөрлөг сум, аймгийнхаа нийгмийн сайн сайханд түүчээлж яваа үлгэр жишээ шилдэг 6 гэр бүлийг шалгаруулсан нь өдөрлөгт хүрэлцэн ирсэн оролцогчдын талархал хүлээсэн онцлог ажил боллоо.
"Оюунлаг гэр бүл"-ээр Д.Золбаярын гэр бүл, "Авьяаслаг гэр бүл"-ээр Г.Ганбаатарын гэр бүл, "Хөдөлмөрч гэр бүл"-ээр Э.Очирбатын гэр бүл, "Өнөр гэр бүл"-ээр Д.Мягмар-Очирын гэр бүл, "Спортлог гэр бүл"-ээр П.Гантулгын гэр бүл ,"Тусч гэр бүл"-ээр Ш.Эрдэнэбатын гэр бүл тус тус шалгарсан байна.
Булган сумын ЗДТГ-ын хамт олон Гэр бүлийн өдөр бүх хайраа гэр бүлдээ зориулж, гэр бүлийн гишүүдтэйгээ баяр баясгалантай, аз жаргалтай, хөгжилтэй, үр бүтээлтэй нэг өдрийг өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэнд иргэд, хүүхдүүд талархалтай байна.