СЭЛЭНГЭ: Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өнөөдөр
өглөөний 8.30 цагт 2025 оны II улирлын Төрийн албаны
ерөнхий шалгалт эхэллээ.
Энэ удаагийн аймгийн хэмжээнд шалгалт
өгөхөөр нийт 127 иргэн бүртгүүлсэн байна.
Дээрх шалгуулагчдаас өглөөний буюу 1
дүгээр ээлжид 18 шалгуулагч хамрагдан шалгалтаа өгч байна.
Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ
аймаг дахь салбар зөвлөл шалгалтын үйл ажиллагааг өнөөдөр 4 ээлжээр зохион
байгуулна.
Энэхүү шалгалт нь Төрийн жинхэнэ
алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг
бүрдүүлэх зорилготой юм.