СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд агаарын температур +30 градус давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-21 17:25:13

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд  агаарын температур +30 градусыг давж халан хуурайшилт нэмэгдэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +3+8 градус, өдөртөө +24+29 градус дулаан байна

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +5+7 градус, өдөртөө +25+27 градус дулаан байна.

 

5 дугаар сарын 23-27-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 26, 27-нд зарим сумын нутгаар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

 

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +7+12 градус, өдөртөө +26+31 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ