СЭЛЭНГЭ: Мах, сүүний үнэ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-22 11:10:36

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвүүдэд мах, сүүний үнэ буурсан байна.

 

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өнөөдрийн байдлаар үхрийн мах 17500-17000, хонины мах 14500-14000, ямааны мах 12000-11500 төгрөг, сүү 3500-3300 төгрөг болж тус тус буучээ.

 

Харин элсэн чихэр (кг), Алтан тариан 1-р гурил (кг), цагаан будаа (кг), А-80, А-92, дизель түлш зэрэг 6 төрлийн барааны үнэ тогтвортой байна.

Холбоотой мэдээ