БАЯН-ӨЛГИЙ: Улсын болон олон улсын олимпиад, уралдаанд амжилт гаргасан багш, сурагчдыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-22 16:38:36

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. 2025 онд зохион байгуулсан улсын олимпиад болон олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, авьяас чадвар, эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан Баян-Өлгий аймгийн багш, сурагчдад хүндэтгэл илэрхийлж, урамшуулал олголоо.


Багш, сурагчдад урамшуулал олгох хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Жолаушыбай, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Айдын нар оролцож, 2 багш, 44 сурагч болон тэдгээрийг бэлтгэсэн 13 багшид талархал илэрхийлэн баяр хүргэв.

 

Эдгээр багш, сурагчдад аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 12 сая 600 мянган төгрөгийн урамшуулал олгож, багш, сурагч тус бүрд 200 мянгаас 1 сая төгрөгийн урамшууллын батламж гардууллаа.

 

Багш, сурагчдын олимпиадаас хүртсэн нийт шагналыг багцалбал, 1 алтан медаль, 8 мөнгөн медаль, 6 хүрэл медаль, 3 тусгай байр, 1 онцгой шагнал (уран бодогч), үндэсний бичгийн уран бичлэгийн уралдаанаас нэг сурагч 2 дугаар байр хүртсэн амжилтуудыг 2025 онд тус тус гаргажээ.

Холбоотой мэдээ