Л.Норрис Монакогийн Гран-Прид түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОНАКО, 2025 оны тавдугаар сарын 26 /AFP/. “МакЛарен” багийн уралдаанч Ландо Норрис ням гарагт Монакогийн Гран-Прид түрүүлснээр “Формула-1”-ийн чансаанд түүний ба багийн анд Оскар Пиастригийн онооны зөрүү ойртжээ. Энэ улирлын найм дахь гараанд “Феррари”-гийн Шарль Леклер хоёрдугаарт орсон бол О.Пиастри удаалсан байна.
Ингэснээр
Австралид болсон энэ улирлын эхний гараанд түрүүлсэн Л.Норрис авто уралдаанчдын чансаанд О.Пиастригаас гурван оноогоор хоцорч хоёрдугаарт бичигдэж байна. Харин дэлхийн
дөрвөн удаагийн аварга, “Ред Булл”
багийн гишүүн Макс Ферстаппен
Монакод дөрөвдүгээр барианд орсон
бол “Феррари”-гийн Льюис Хэмилтон тавдугаар байр эзэлжээ.
2008 оноос хойш
Монакогийн Гран-Прид түрүүлсэн
“МакЛарен”-ы анхны уралдаанч
болсон Л.Норрис “Монако! Мөрөөдөл биеллээ. Үнэхээр гайхалтай санагдаж байна. Урт удаан, ширүүн уралдаан байлаа.
Энэ бол бидний мөрөөдөж
байсан, хүүхэд байхаасаа мөрөөдсөн миний амжилт юм” хэмээн хэллээ.