Өмнөговь аймагт хонины цэцэг өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-04 17:25:25

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант, Хондот багийн нутагт хонины цэцэг өвчин гараад байна.

Өнөөдрийн байдлаар өвчин гарсан хоёр суурийн ойролцоо 4 пост явуулын хоёр эргүүл гаргаад байгаа юм байна. Мөн хоёр суурийн нийт 70 гаруй хонийг устгалд оруулахаар болжээ.

Ханхонгор сумын Жаргалант багийн малчин н.Наранбат Дорноговь аймгийн Өргөн сумаас 200 хурга, 8 эм хонь 9 дүгээр сарын эхээр оруулж ирсэн аж. Тэрээр худалдаж авсан малаа ачиж ирэх үедээ заримыг нь Хондот багийн нутагт нэгэн суурьт буулгасан юм байна. Шинжилгээний хариуд Жаргалант багийн малчин Наранбатын суурьт 62 малд үзлэг тандалт хийхэд 44 нь өвчлөлийн ил шинж тэмдэгтэй байсан бөгөөд шинж тэмдэг илрээгүй 18 хониныг ялгаж тусгаарласан байна. Мөн Хондот багийн малчин Цогбаатарын суурьт 117 малаас 19 нь өвчиний шинж тэмдэгтэй байсан учраас тусгаарласан ажээ. 

Ийнхүү өвчилсан малыг устгаж, тухайн сууриудад болон ойр орчимын малд урдьчилан сэргийлэх тарилга хийхээр болоод байгаа юм.  

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ