Баруун-Урт сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-04 17:32:26

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан  амжилттай боллоо.

Хуралдаанд сонгуулиар ялалт байгуулсан 31 төлөөлөгч оролцож хурал 100 хувийн ирцтэй боллоо. Анхдугаар хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хамгийн ахмад настай төлөөлөгчөөр сонгогдсон Ч.Зоригтбаатар даргалж, хуралдааныг нээж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан байна..

Анхдугаар хуралдаанаар ИТХ-ын 7 тэргүүлэгчийг сонгосноос гадна, сумын засаг дарга, ИТХ-ын даргын нэрийг шинээр дэвшүүлжээ. Баруун-Урт сумын засаг даргаар хуучин засаг дарга болох М.Идэрбатыг дахин сонгох санал оруулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэн аймгийн засаг даргад өргөн барихаар болжээ. Харин  сумын ИТХ-ын даргаар тус сумын 9-р багаас сонгогдсон төлөөлөгч  Р.Алтаннарын нэргийг дэвшүүлж, хуралд оролцогчдын 100 хувийн саналаар баталсан байна. Р.Алтаннар нь 2016 оны сонгуулиар шинээр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд өмнө аймгийн Албан бус Насан туршийн боловсрол төвийн даргаар ажиллаж байсан юм.

Баруун-урт сумын ИТХ нь 31 төлөөлөгчтэй бөгөөд үүний 9 нь эмэгтэй төлөөлөгч байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ