ОРХОН: Баян-Өндөр хайрхныг 13 дахь жилдээ тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-06-06 14:13:23

Баян-Өндөр, 2025 оны зургадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр хайрхныг тахих ёслол энэ сарын 10,11-нд болно. 


Баян-Өндөр хайрхан нь өвөр талдаа Эрдэнэт уул, ард талдаа Хүрэн бургастайн нуруу, баруун, зүүн талдаа Их, Бага залуу, Баянцагаан, Даваатын уулсаар хүрээлүүлэн олон зууныг өртөөлөн ирсэн хангай юм. Мөн Тал булаг, Зуны гол, Цагаанчулуут, Чингэл зэрэг урсгал тунгалаг гол, өвс ургамал жигдэрсэн хөндийнүүдтэй буянт сайхан хангай юм. Эрдэнэтийг зорин ирсэн хүн бүхэнд ивээлээ хайрладаг гэж үздэг.


Энэхүү уулыг орон нутгийн хамгаалалтад 1998 онд авч 2011 оноос тухайн үеийн Засаг даргын шийдвэрээр тахьдаг болсон.  


2025 оны 6 дугаар сарын 10-нд Хүрэнбулагийн рашааны баруун талд Тэнгэрийн долоон бурхан од, 6 дугаар сарын 11-нд Баян-Өндөр хайрхны овоон дээр тахилгын ёслол болно. 


1998 оны аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу зуны эхэн, дунд саруудад тахиж ирсэн уламжлалтай.




Холбоотой мэдээ