Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Их-Уул сумын баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-05 14:49:26

Хөвсгөл аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг аймгийн аварга шалгаруулах өсвөрийн гар бөмбөгийн тэмцээн болж 20 сум, сургуулийн 35 багийн 300 гаруй тамирчид оролцлоо.

Тэмцээнд нийлбэр дүнгээр Их-Уул сумын баг тамирчид тэргүүн байр, Рашаант сум хоёрдугаар байр, Эрдмийн далай гутгаар байрт шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнийг Хөгжлийн алтан сан холбоо, Түвшин-Ундраа худалдаа үйлчилгээний төв ивээн тэтгэсэн бөгөөд эхний байрт шалгарсан шилдэг багийн тамирчид Дундговь аймагт болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ.

Тэмцээнд оролцогчдын тоо, ур чадвар жил бүр нэмэгдэж улсын чанартай тэмцээнд Хөвсгөлчүүд шагналт байрт шалгарч байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд ч амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ