“Хүний төлөө-Зөв тус” сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 12:26:22

Хэнтий аймгийн МХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтаас “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг зохион байгуулах, аяны хүрээнд хийх ажлын 7 зүйл, 22 заалт бүхий төлөвлөгөөг газрын даргаар батлуулан ажиллав.

Тус аяныг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭ-ийн салбар зөвлөлтэй хамтран МСҮТ-ийн хурлын танхимд зам засвар арчлалт, барилга, ХАА зэрэг салбарын 8 байгууллагын 70 гаруй ажиллагсдыг оролцуулан нээв.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд өөрийн үйл ажиллагааг сурталчлан таниулж хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын чиглэлээр 18 төрлийн гарын авлага бэлтгэн тарааж сурталчлав. Аяны хүрээнд аймгийн МХГ-аас иргэдийг сонсох нээлттэй утас ажиллуулж байгаа аж.  Өнгөрөгч 7 хоногт 1 иргэн,Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах ундны усны гүний худгийн талаар ирүүлсэн гомдлын мөрөөр ажиллаж худгийн уснаас дээж авч МХГ-ын дэргэдэх лабораторт шинжилгээнд хамруулж, уг шинжилгээний хариуг үндэслэн арга хэмжээ авах юм. Мөн Хэрлэн сумын “Ашдын буян” ХХК-иас тоног төхөөрөмжийн гэрчилгээ олгохыг хүссэний дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөв.

МХЕГ-ын даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 449 дүгээр тушаалаар батлагдсан  “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг зохион байгуулах тухай шийдвэрийн гаргажээ.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ