Цоохор ирвэсийн тархац нутгийг тодорхойлох судалгааг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-31 10:38:29

 Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын тусгай хамгаалалттай газар, ОХУ-ын Тункений тусгай хамгаалалтын газар хамтран нэн ховор зүйл цоохор ирвэсийн тархац нутгийг тодорхойлох эхний судалгааг  энэ сарын 20-26-ны өдөр  хийв.

 

ОХУ-ын Тункений тусгай хамгаалалтын газар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газар “Хил дамнасан өндөрлөг газруудад нэн ховор зүйл цоохор ирвэсийн тандалт, судалгаа хийх” хамтын ажиллагааны төлөвлөгөөг өнгөрсөн оны 12 дугаар сард боловсруулсан. Энэ хүрээнд хамтарсан судалгааны экспедиц долоо хоногийн турш Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт ажиллаж өнгөрсөн онд байршуулсан судалгааны камеруудыг хянаж, шаардлагатай газруудад нэмж камер байршуулжээ.


Тус судалгааны ажил Тункений тусгай хамгаалалттай газарт үргэлжлэх бөгөөд судалгааны баг бэлтгэл ажлаа хангаж буй аж.



 

 


Холбоотой мэдээ