ЗАВХАН: Шинжилгээгээр гадаргын ус маш зөөлөн ангилалд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-31 13:16:09

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн гадаргын усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.


Завхан аймгийн усны чанарын хяналт шинжилгээний цэгүүдэд хөтөлбөрийн дагуу Богд-Улиастай дээд, доод, Чигэстэй-Улиастай дээд, доод, Идэр-Идэр, Буянт Отгон, Тэс-Баянуул, Тээл-Дөрвөлжин цэгүүдээс дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна.


Дээрх усны харуулын хяналт шинжилгээний цэгүүдэд ерөнхий хатуулгыг А.Е.Посоховын ангиллаар авч үзэхэд 0.56-3.24 мг-экв/л байгаа нь маш зөөлөн, зөөлөн болон боломжийн зөөлөн ангилалд орж байна. Гадаргын усанд хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах 65.1-322.0 -т хэлбэлзэж байна. Гол ионы агууламж Монгол улсын гадаргын усны MNS4586:2024 стандартаас кальцийн агууламж 1.6 дахин, магнийн агууламж 1.3-1.6 дахин тус тус давсан байна.


Биогенийн нэгдлүүдийн агууламж нь Монгол улсын гадаргын усны MNS4586:2024 стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна гэж Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ