Онцгой байдлын албан хаагчид цусаа хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-10 16:22:43

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч 10 албан хаагч сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэж албан хаагч тус бүр 400 мл цус хандивлалаа.


Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн Онцгойгийн албан хаагчид энэ удаа хүний амь нас, эрүүл мэндийн төлөө цусаа бэлэглэж сайн үйлс бүтээн цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх аянд ийнхүү жил бүр оролцдог байна.

Тус аймгийн цусны төв жилд 320-350 литр аюулгүй хүрэлцээтэй цус цусан бүтээгдэхүүнээр орон нутгийн хэрэгцээгээ бүрэн хангаж донор зохион байгуулалт, шинжилгээ, үйлдвэрлэл, чанарын үзүүлэлтээрээ бусад аймгаа манлайлан тэргүүлж аймгийнхаа хүн амын хэрэгцээний стандартын цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэн нийлүүлж байна. Аймгийн хэмжээнд 1300 гаруй доннорууд цусаа тогтмол өгдөг ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ