Э.Даваахүү Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-08-28 09:59:37

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Казахстаны Шымкет хотод буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.


Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл өчигдөр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд эрэгтэйчүүдийн ангилалд сонгомол гар бууны 50 метрийн дасгалд медаль хүртсэн хоёр дахь тамирчин болов.


Түүнээс өмнө гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат 1987 оны ААШТ-ий сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль хүртсэнээр Монголын буудлагын спортын түүхэнд тивийн аваргаас медаль хүртсэн анхны тамирчин болж байсан юм.









Холбоотой мэдээ