Мах, сүү цагаан идээг бөөний үнээр худалдаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-14 19:12:56

Өмнөговь аймагт маргаашаас эхлэн өдөр бүр мах, сүү цагаан идээг малчдын өөрсдийнх нь үнэлгээгээр худалдаалах гэж байна.

"Малчин" дэлгүүрийн хамт олон энэхүү дэлгүүрийг нээж байгаа бөгөөд дунд нь ямар нэгэн үнэ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ. Мах, сүү цагаан идээг ийнхүү малчдын гар дээрээс бөөний үнээр авах боломж бүрдэж байна. Тус аймгийн төв Даланзадгадын "Малчин" дэлгүүрт нээх тус худалдаанд оролцохыг хүссэн малчид мал эмнэлгийн шинжилгээтэй, гарал үүслийн бичигтэй байхыг анхааруулж байгаа юм. 

Ийнхүү ариутгал хийсэн цэвэр орчинд, Мэргэжлийн хяналтын газрын хяналтан дор, малчидын өөрсдийн тогтоосон үнээр малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдаалахаар боллоо. 

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ