Орос улсын Эдийн засгийн хөгжлийн сайдыг албан тушаалаас нь огцруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-11-16 10:53:45

Орос улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаевт “Башнефть-ийг “Роснефть” хувьчилж авсантай холбоотой  авлигын хэрэгт сэжиглэн баривчлаад байна.

Түүнийг хоёр сая ам.долларын авлига авч байхад газар дээр нь баривчилсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Экс сайдыг энэ сарын 15-ны  шөнө баривчилсан бөгөөд маргааш нь буюу 16-ны өдөр Москва хотын Басманный дүүргийн шүүх түүнийг мөрдөн байцаах ажиллагаа дуустал гэрийн хорионд байлгахаар шийдвэрлэжээ.

Оросын Эдийн засгийн хөгжлийн сайдыг авлигтай холбогдуулан баривчилсан явдалд тус улсын ерөнхий сайд  Дмитрий Медведев “РИА новости” агентлагт   мэдэгдэхдээ, болсон явдал миний санаанд багтахгүй байна. Энэ бол Засгийн газар болон сайд нарын танхимын хувьд бэрх үйл явдал болж байна ”гэжээ.   

Орос улсын Сангийн сайд асан Алексей Кудрин экс сайд  Алексей Улюкаевыг авлигын хэрэгт сэжигтнээр татагдсанд  Мөрдөн байцаах хороо Улюкаевын хэрэг нээлттэй байх ёстой, хууль хяналтын байгууллага ч алдаа гаргадаг гэж мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар,”Башнефьт”-ийг хувьчлахад Алексей Улюкаев эцсийн шийдвэрийг гаргаагүй ажээ.        

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ