ОРХОН: “Асуудал-Арга зам” иргэдээс авах санал асуулгад 1163 иргэн саналаа өгөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 27/МОНЦАМЭ/. Орхон аймаг буюу Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой ирэх онд тохионо. Тус ойг угтсан хөрөнгө оруулалтын ажлууд 2025 оноос шинээр эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Мөн “Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” боловсруулахтай холбогдуулан тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх санал асуулгыг иргэдээс авах ажлыг зохион байгуулж байна.
Үүнд, “Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" боловсруулахтай холбогдуулан "Асуудал-Арга зам" санал асуулгыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж байна.
Энэ сарын 23-ны байдлаар цахим санал асуулгад 1163, танхимын санал асуулгад 504 иргэн тус тус хамрагдаж саналаа өгчээ.
Цахим санал асуулгыг идэвхжүүлэх ажлын хүрээнд багийн ажлын албатай хамтран ажиллаж байна.
23-ны өдрөөс эхлэн санал асуулгад хүүхдийн оролцоог хангах зорилгоор Боловсролын газарт сургуулийн насны хүүхдүүдийг идэвхтэй хамруулах тухай чиглэл хүргүүллээ. Иргэдийн санал асуулга ирэх сарын 1-нд хаагдана.

Улаанбаатар